Энэ айлын хүүхдүүд ямар тоглоомоор тоглож байна аа. Манай хүний хэрэгцээнээс одоо тоглоомон машин, онгоц, бусад тоглоомууд нь гараад компьютер дээр сууна гэдэг боллоо.
Булаацалдаад байхаар нь Их дэлгүүрээс тав зургаан настай хүүхдэд зориулсан тоглоомон notebook авч өгсөн. Тэрийг ч тоодоггүй.
Компьютераа асаалттай нь орхиод өөр ороонд ороод ирэхийн хооронд очоод суучихсан, намайг очингуут л Би ажилаа хийжийнэ Би ажилаа хийжийнэ, Ааваа явж унтаалай, Тэнд очоод суугаалай, Зулагт үзээлэй гээд л дуржигнуулчихна. Би л одоо хүүдээ тэгж хэлдэг юм байлгүй.
Аргаа ядаад хэдэн жилийн өмнө хэрэглэж байсан ноүтбүүкээ гаргаж өглөө шд. Тэгсэн утасаар ярьсан хүн болгондоо Би компутэлтэй, миний компутэл нобуук, миний компутэл гоё. миний компутэл асдаг гээд л. Асааж унтраагаад л хамаг товчлуурыг нь балбаад л маузыг нь хөдөлгөж скроллыг нь эргүүлээд л.
Би лав 2, 3 -р ангидаа анх Монел компьютер харчихаад хүрж ч чадахгүй гайхаад зогсдог байсиймдаа. Тоглоом гэвэл машин буу цэрэг л мөрөөддөг байж билээ.
Хэхэ жоохон хүүхдүүд хүртэл энийг ойлгоод цаг үетэйгээ хөл нийлүүлэх гээд байхад
нээрээ юкигийн хэлдэг зөв шүү. гол нь цаг, суугаад босоод нүдээ амраадаг, биеэ хөдөлгөж дасгал хийдэг байх хэрэгтэй байх.. Хүүхэддээ бас тэгж зөв үлгэр дууриал үзүүлэх хэрэгтэй юм байна даа..