Тоглоом

бичсэн: javhlan , 2007-11-23,10:00
Энэ айлын хүүхдүүд ямар тоглоомоор тоглож байна аа. Манай хүний хэрэгцээнээс одоо тоглоомон машин, онгоц, бусад тоглоомууд нь гараад  компьютер дээр сууна гэдэг боллоо. 

Булаацалдаад байхаар нь Их дэлгүүрээс тав зургаан настай хүүхдэд зориулсан тоглоомон notebook авч өгсөн. Тэрийг ч тоодоггүй.

Компьютераа асаалттай нь орхиод өөр ороонд ороод ирэхийн хооронд очоод суучихсан, намайг очингуут л Би ажилаа хийжийнэ Би ажилаа хийжийнэ, Ааваа явж унтаалай, Тэнд очоод суугаалай, Зулагт үзээлэй гээд л дуржигнуулчихна. Би л одоо хүүдээ тэгж хэлдэг юм байлгүй.

Аргаа ядаад хэдэн жилийн өмнө хэ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ханиад.

бичсэн: javhlan , 2007-11-22,12:03
Уржигдар дулаахан болохоор нь гадуур гарах машиндаа орж суухдаа нүцгэн шалдан гүйгээд байснаас ч болсонуу өчигдөр өглөө босохоос эхлээд л хамар битүүрээд, толгой хүндрээд, цээж барьж ханиалгаад болдоггүй. Урьд ханиад хүрэхэд тоохгүй явсаар байгаад л нэг мэдэхэд эдгэчихдэгсэн.

Одоо ч хүүтэйгээ хамт унтдаг болохоор хүүдээ халдаачихвий гээд л гэрт байсан эмнүүдээс бүгдэнгээс нь ууж аваад л, содтой усаар утаж сармис зажилж, хүний хэлсэн бүгдийг нь л хийв. Одоо ч энэ утаанаас болдиймуу хүүхэд ханиад хүрч хоолой нь өвдөхөөр заавал нэг антибиоток, тариандаа тулахаас нааш гайгүй болохгүй хашраад б...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Амралтын өдрөөр

бичсэн: javhlan , 2007-11-18,18:59
Өчигдөр хагас сайн өдөр Скай их дэлгүүрт байдаг үсчинд хүүгийнхээ үсийг засууллаа. Хавар даахийг нь авхуулсанаас хойш ургаад бүүр өнгө дараад байсийн. Юу ч гэсэн үсчинд очоод сандал дээр нь суулгаад үзье. айж уйлвал больчихоё гэж бодсон огт тоохгүй байж байгаад үсээ засуулчихав. одоо бүүр том хүүхэд шиг л харагдаад байна.

Аавтайгаа компьютер булаацалддаг ажилтай болоод байгаа. Өөр өрөөнд ороод ирэхийн хооронд л компьютер дээр суучихсан хулганыг нь хөдөлгөөд л , товчлуурыг нь балбаад л. Намайг ирэх чимээнээр л Би ажилаа хийжийнэ Би ажилаа хийжийнэ гээд л. Ямар ажил хийж байгаан гэхээр Ондоо...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ажилдаа явах

бичсэн: javhlan , 2007-11-09,11:26
Хүүгээ 9 сард цэцэрлэгт өгсөн боловч ханиад хүрээд хоолой нь өвдөөд байхаар нь болиод буцаад гэрт нь хүнээр харуулж байгаа. Хааяа өглөө ажилд явахад хардаг хүнтэйгээ тоглоод баяртай гээд л үлддэг. Хааяа Ааваа явахгүй ээ ааваа явахгүй ээ гээд уйлаад үлддэггиййн. Өнөөдөр харин уйлахгүйгээр Ааваа битгий яваач Ааваа битгий яваач гэдиййн. Ажил их гээд л яваад байдаг. Муу хүүтэйгээ хагас бүтэн сайныг хамт өнгөрөөе дөө....
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Эхлэл

бичсэн: javhlan , 2007-11-08,13:17
Хүү нь 2 нас 7 сартай, аав нь 2 нас 300 сартай. Ээжийгээ хүлээж эхлээд 2 сар болж байгаа, ээж нь 10 сарын дараа ирнэ.
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих