2007-11-18
Амралтын өдрөөр
Өчигдөр хагас сайн өдөр Скай их дэлгүүрт байдаг үсчинд хүүгийнхээ үсийг засууллаа. Хавар даахийг нь авхуулсанаас хойш ургаад бүүр өнгө дараад байсийн. Юу ч гэсэн үсчинд очоод сандал дээр нь суулгаад үзье. айж уйлвал больчихоё гэж бодсон огт тоохгүй байж байгаад үсээ засуулчихав. одоо бүүр том хүүхэд шиг л харагдаад байна.

Аавтайгаа компьютер булаацалддаг ажилтай болоод байгаа. Өөр өрөөнд ороод ирэхийн хооронд л компьютер дээр суучихсан хулганыг нь хөдөлгөөд л , товчлуурыг нь балбаад л. Намайг ирэх чимээнээр л Би ажилаа хийжийнэ Би ажилаа хийжийнэ гээд л. Ямар ажил хийж байгаан гэхээр Ондоо ажил. Тэгээд л булаацалдаад бөөн уйлаан майлаан, тайлбар, шаардлага, аргадалт болно доо.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax